НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад Сүхбаатар аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг 5 сумын 17-19 насны 25 сурагч хамрагдаж сертификат гардаж авлаа.
Сургалтын явцад оролцогчдод
-Сонгууль ба сонгох, сонгогдох эрх
-Сонгуулийн үйл явцыг ойлгох нь
-Хариуцлагатай сонгогч байх нь гэсэн 3 модулийн хүрээнд 9 сэдвээр хичээл орсон бөгөөд сургалтын явцад мини сонгууль зохион байгуулах, ханын сонин, тараах материал бэлдүүлэх зэрэг сурагчдын оролцоонд тулгуурласан, интерактив аргаар сурагчдад мэдлэг, мэдээлэл олгож буйгаараа онцлог юм.
Сургалтын чиглүүлэх багш нараар Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Г.Батболд, Баруун-Урт сумын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болортуул нар ажилласан.
Хамтран ажилласан Сүхбаатар аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.