Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЭНДЧИЛГЭЭ

2023-06-01

Хан Хэнтий нутгийн хоймор, Хасбуу төрийн тамгат, Тоонот нутгийнхаа хойч ирээдүй болсон бяцхан, хөөрхөн, энхрий хүүхэд багачууд, хаан заяат аавууд, хатан ухаант ээжүүддээ,
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонгоор шагнагдсан мөн ачлалт ээж, уран, дархан бэр цол тэмдэгээр шагнагдаж байгаа ээжүүддээ "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг дэвшүүлье.
Бидний хойч ирээдүй болсон хүүхэд, багачууд та бүхнийхээ өсөж торних, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй, ээлтэй орчныг бий болгох үүднээс 2022, 2023 оныг Хэнтий аймгийн ИТХурал “ Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарласан.
Үүнтэй холбоотойгоор сумынхаа ирээдэй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө сумын ИТХ-ын 17 дугаар хуралдаанаар 2023 оныг “ Хүүхэд хөгжил, хамгаалал, Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьж Засаг дарга түүний Тамгын газар, ЭМ, Соёлын төв, ЕБСургууль, СӨБоловсролын байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурч, хүмүүжих их үйлст сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчиддаа мөн эцэг, эхчүүд, эмээ, өвөө, ах эгч нарт нь баярлаж талархсанаа илэрхийлье.
Хүүхэд бүхний хүсэн хүлээж байдаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “ Хүүхдийн баяр” 6 дугаар сарын 1-ны энэ сайхан өдөр бүх аав, ээж, ахан дүүс, төр, хувийн хэвшлийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид та бүхнийг ХҮҮХЭД БҮХЭНД инээд баясал, дуу хуур, бүжиг наадам, хайр халамж бэлэглэж, буян хишгээ хайрлана гэдэгт итгэлтэй байна.
Нутгийн зон олон та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлээд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САЙХАН БАЯРЛААРАЙ.
ХҮНДЭТГЭСЭН: ИТХ-ЫН ДАРГА Г.БАЙГАЛЬ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%