Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🔹Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн салбарт хийгдсэн зарим ажлуудаас

2023-09-25

🔸Хонгор сумын нутагт олдсон Сяньбигийн үеийн хаад язгууртнуудын бунхант булшнуудыг малтан судлах ажлыг үргэлжлүүлэхэд аймгийн Засаг даргаас 70 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
🔸”Дархан тайж хасарын нэрэмжит төвийн бүсийн аварга шалгаруулах үзэсгэлэн, тэмцээн"-ийг зохион байгуулж 6 аймгаас 8 ангилалд 71 ноход оролцлоо
🔸Залуучууд театрын уран бүтээлчид "Нэр зээлдэгч", "Толбот цагаан", "Шидэт модны үр" жүжгэн тоглолтуудыг шинээр туурвиж, олон нийтийн хүртээл болголоо.
🔸”Үндэсний бичиг үсэг, номын өдрүүд-2023" арга хэмжээг зохион байгуулж төв номын сангийн сан хөмрөгийг 3.1 сая төгрөгийн үнэтэй 147 боть номоор баяжууллаа.
🔸МУЗГ-ын Шинэ сэргэлтийн бодлого, Нээлттэй Дархан хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг "Кинонд ээлтэй хот" болохоо зарлалаа.
🔸Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар орон нутгаас төсөв хөрөнгийг шийдвэрлэн аймгийн ЗДТГ, МТА “Монгол контент Маамуу брэндтэй хамтран "Хөгжилтэй аялал” анимейшн хүүхэлдэйн киноны 1-р ангийг бүтээж бяцхан үзэгчдэдээ толилууллаа. Дарханы хүүхэлдэйн баатар НаДа бугаао гол дүрийг бүтээлгэсэн тус киноны 2-р ангийг хийхээр гэрээ байгууллаа.
🔸”Кинонд ээлтэй хот" Дарханд Японы олон ангит “Вивант” киноны зураг авалтыг 6 хоног хийхэд аймгийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
🔸”Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд шилдэг 5 аймгийн нэгээр Дархан-Уул аймаг шалгарлаа.
🔸Улсын төсвийн 15.6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Миний-Монгол цэцэрлэгт хүрээн”-д Музей, номын сангийн цогцолборыг барьж байна.
🔸Улсын төсвийн 1.8 тэр бум төгрөгөөр Багшийн хөгжлийн төвийн барилгыг худалдан авч засварласнаар боловсрол, соёлын байгууллагын албан хаагчид тав тухтай орчин нөхцөлд ажиллах боломжтой болж байна.
🔸Орон нутгийн төсвийн 181.7 сая төгрөгөөр Шарын гол сумын Соёлын төв, ОНХС-гийн 285 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон сумын соёлын төвийг тус тус засварлалаа.
🔸Аймгийн Засаг даргаас 2 номын санд тус бүр 10.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
🔸Соёл, урлагийн ажилтны өдрийг угтан “Спортын бага наадам-2023”-ыг зохион байгуулж 14 багийн 250 гаруй хүн оролцлоо. Соёлын олон талт үйл ажиллагааг олон нийтэд сурталчиллаа.
🔸ОУ-ын Музейн өдрөөр оюутан, сурагчдад зориулан гэрэл зургийн нүүдлийн үзэсгэлэн, “Уур амьсгалын өөрчлөлт" сургалт зэрэг соёлын олон талт арга хэмжээг зохион байгууллаа.
🔸”Галерей аялж байна“ хөтөлбөрийг Дархан-Уул аймагт АНХ УДАА нээж Монголын сор болсон шилдэг 30 гаруй уран зургийн эх хувилбарыг Дарханчууддаа толилууллаа.
🔸Аймгийн ЗДТГ, СУГ, ММСАХ хамтран анх удаа орон нутагт зохион байгуулсан Darkhan Drift Series-2022 дрифтийн тэмцээнд 36 тамирчин оролцож ур чадвар авхаалж самбаагаа сорив.
🔸2022 оны 6-р сараас эхлэн ”ДАРХАН-50” цогцолборт “OPEN MIC” ажиллуулж хүүхэд залуучуудад хобби сонирхлоо хөгжүүлэх, дуу хөгжимд дурлан, урлагийн авьяасаа нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
🔸Дархан-Уул аймагт хэрэгжсэн "УГСААТАН БИЙ" төслийн хүрээнд 15 хоногийн бий биелгээний сургалтад 140 гаруй хүн бүртгүүлж 80 суралцагч батламжаа гардан авлаа. Үүнээс 17 нь орон нутагтаа МОНГОЛ-ын зургаан угсаатны бий биелгээг заах эрхтэй боллоо.
🔸”Залуучууд” театрын уран бүтээлчид Дарханы 60 жилийн ойд зориулан “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийг тайзнаа тавьж үзэгчдэдээ бэлэг барилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%