Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-09-20

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид хуралдаж:
1.Сумын Хүний нөөцийн дэд хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
2.ОНХС-гийн жагсаалт (малын тоо толгойн албан татварын орлогоор хэрэгжүүлэх арга хэмжээ)-д өөрчлөлт оруулах тухай,
3.Сумын иргэдэд 2024 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай,
4.Ашигт малтмалын сонгон шалгаруулалтаар талбай олгох эсэх тухай (татгалзсан),
5.Бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай (асуудлыг дахин хэлэлцэхээр хуралдааныг нээлттэйгээр завсарласан)
6.Хоршоог хөгжүүлэх сан (өмнөх Сум хөгжүүлэх сан)-гийн зээл олголт, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл,
7.Хог хаягдлын хураамжийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилт,
8.Үндсэн хөрөнгө бүртгэлд авах, данснаас хасч актлах, үнэ тогтоон худалдах тухай,
9.Сумын 100 жилийн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн 8 тогтоол, 2 зөвлөмж гарган 1 асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%