Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 52 дугаар захирамжаар дүүргийн залуучуудыг хувь хүний хөгжил, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.
️
Тус ажлын хэсгээс дүүргийн залуучуудад “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” уриан дор “ЧИНГЭЛТЭЙН ЗАЛУУС БИД ХАМТДАА” чуулга, уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Хайрхан хөгжлийн төв" УТҮГ-т зохион байгуулж, урилгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, НИТХ-ын Төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн харьяа, хэлтэс албадын удирдлагууд,1-24 дүгээр хороодын Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн харьяат 1500 орчим залуучуудын төлөөлөл оролцлоо.

Чуулга, уулзалтад оролцогчдод УИХ-ын гишүүд, НИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар мэндчилгээ дэвшүүллээ.
“ЧИНГЭЛТЭЙН ЗАЛУУС БИД ХАМТДАА” чуулга, уулзалтад оролцсон залуучууд















"Залуу үе-Эх орны ирээдүй"
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА