Олон Улсын ахмадын баярыг тохиолдуулан нийслэл, дүүргийн тэргүүний 4-р хороо ахмадуудаа хүлээн авч ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн нар мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүллээ. Тус хороонд нийт 721 ахмадууд бүртгэлтэй байдгаас өнөөдрийн арга хэмжээнд 369 ахмадууд хүрэлцэн ирсэн юм.
Энэ жилийн хүндэтгэлийн үйл ажиллагаа “Бид бүтээлч ахмад” уриан дор тэмдэглэж, өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байгаа нь онцлог байлаа.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн Уламжлал, сэргээн засах тасгаас эмч мэргэжилтнүүд ирж ахмадуудын даралт болон судсыг барьж анхан шатны үзлэг хийсэн бол “Гүндү Ёндон Равжаалин” хийдийн лам нар номын айлдвар айлдаж, урлагийн тоглолт толилууллаа.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын "Хүндэт Өргөмжлөл"-өөр Б.Цэрэндорж, Ц.Оюунтунгалаг, Б.Энхтуяа нар шагнагдсан бол "Хүндэт Үнэмлэх"-ээр С.Охин, Д.Тунгалаг, С.Нарантуяа нар тус тус шагнагдлаа.
Азай буурлууд, ахмад настнууддаа энх тунх, эрүүл энхийг хүсэж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.