Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ДҮГНЭЛЭЭ

2023-09-28

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах сумдын салбар зөвлөлүүдийн болон хамтарсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг хамтарсан баг” болзолт уралдааныг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 2 сарын хугацаанд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан юм. Болзолт уралдааны хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг 6 үзүүлэлтээр тус тус харгалзан дүгнэж шилдгүүдийг шалгарууллаа.
“ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ”-аар:
1-р байранд Ерөө сумын Бугант тосгоны Хамтарсан баг
2-р байранд Ерөө сумын Хамтарсан баг
3-р байранд Мандал сумын Баян-Арцат 9 дүгээр багийн Хамтарсан баг
Тусгай байранд Шаамар сумын Дулаанхаан тосгоны Хамтарсан баг ажлын үзүүлэлтээрээ манлайлан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%