Монгол улсад Стандартчилал, Хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг стандарт, хэмжлийн нэгдмэл байдлыг хангагч нийт стандарт, хэмжил зүйчдэдээ хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тэртээ 1923 онд Сангийн яамны дэргэд 3-н орон тооны бүрэлдэхүүнтэй Хэмжил зүйн алба байгуулснаар Монгол Улсын хэмжил зүйн байгууллагын үндэс суурь тавигдсан билээ.