Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл заалтын дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус “Иргэний зөвлөл” Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажилладаг билээ.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлд төрийн захиргаа, хууль хяналт, нийгмийн салбарын төлөөлөл болсон 6 ахмад ажиллаж байна. Тэдгээр ахмадуудыг өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзан “Ахмадын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.