Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАНАЙ АЙМАГ ЭРЭЭН ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

2023-09-26

БНХАУ-ын Эрээн хотын төлөөлөгчид аймгийн ИТХ-ын даргын урилгаар манай аймагт зочилж, хоёр хотын хооронд нөхөрсөг харилцаа тогтоох, хамтран ажиллах талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман тэргүүтэй аймгийн удирдлагууд, БНХАУ ӨМӨЗО Эрээн хотын улс төрийн зөвлөлийн дарга Цогжил, Эрээн хотын гадаад харилцааны албаны дарга Мөнх, Эрээн хотын бодлого судлах хэлтсийн дарга Жан-Иү-Чүн, Эрээн хотын Хо-Ган хүнс ногооны экспорт импортын аж ахуйн захирал Зо-Лүн, Эрон хотын Алтан хүлэг импорт экспорт ХХК-ны захирал Давшилт болон бусад төлөөлөгчид оролцлоо.
БНХАУ-ын Эрээн хотод Баян-Өлгий аймгийн иргэд хамгийн их зорчиж худалдаа арилжаа ихээр явуулдаг. Тиймээс БНХАУ-ын Эрээн хот болоод Баян-Өлгий аймгийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, боломжтой бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахад Эрээн хотын талаас дэмжлэг үзүүлэх, Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засаг, боловсролын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтаар аймгийн удирдлагууд онцоллоо.
Харин БНХАУ-ын Эрээн хотын төлөөлөгчид санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, БНХАУ-ын Эрээн хотын улс төрийн зөвлөлийн дарга Цогжил нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%