Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023-10-02

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах чиглэлээр Булган аймгийн Хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Эхний өдрийн сургалтад Сумын Засаг дарга, Сумын нийгмийн ажилтан, Сургуулийн нийгмийн ажилтнууд, 3-ны өдрийн сургалтад Сумын эмч, Сумын цагдаагийн албан хаагч, Халамж нийгмийн ажилтнууд нийт 120 гаруй албан хаагчид хамрагдана.
Хамтарсан баг нь Гэр бүлийн хүчирхийлэл болон аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх зорилготой тухайн асуудлаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой шат шатны чиглэсэн төрийн албан тушаалтан болон албан хаагч мэргэжилтнүүдийн баг юм.
Сургалтад оролцогчдод амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%