Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хариуцлагатай сонгогчдыг бэлтгэж байна

2023-10-03

Монгол Улсын Сонгуулийн хороо, БШУЯам, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, "Койка" олон улсын байгууллага, "Сонгогчдын боловсрол" төв, аймгийн ИТХ хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн ахлах ангийн сурагчдад "Хариуцлагатай сонгогч" байх мэдлэг боловсролыг олгох сургалтыг "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 5 бүлгийн 26 сурагчдад 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна.
Уг сургалтад оролцож буй залуу үеийнхэн сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцаж байна. Мөн сонгуулийн үед болон дараа хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор уг үйл явцад мэдлэгтэйгээр оролцон сонгох сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.
Сургалтын багш, чиглүүлэгчээр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, сургагч багш Д.Алтанзул нар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%