Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

✅ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД ТӨРИЙН 13 БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО

2023-10-04

🇲🇳Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд төлөөлөгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор 09 сарын 26-ны өдрөөс 10 сарын 03-ны өдрүүдэд 5 хороодын 428 иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад нийт төрийн 13 байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

Нийт 5 хорооны иргэдээс 132 санал хүсэлтүүд гарлаа. Үүнд:
- Өргөн хэрэглээний барааны үнэ дээр хяналт тавих
- Хүүхдийн тоглоомын талбай хүлээлгэж өгөхөөс өмнө эвдэрч байгаа тул хяналт тавих
- Гудамж хооронд хог ихтэй байна
- Гудамжнуудын дундах замыг тэгшлэх гэж шороо асгадгаас болж шавар шавхайтай болж явган хүмүүс явахад хүндрэлтэй байгаа тул хайрга асгаж тэгшилмээр байна
- Худгийн ус зэвтэй гарч байна
- Нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явдаггүй
- Тогос уул хэсэгт худаг шинээр барих
-Секц,дугуйлангууд оройн цагаар хичээллэж байна. Цагийн хуваариуд дээр анхаарал хандуулах
-Золбин нохой, муурын асуудлыг шийдэж өгөх зэрэг санал хүсэлтүүд гарч, холбогдох БААН-ийн удирдлага, мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг судлан иргэдэд тодорхой хариуг эргэн мэдэгдэхээ илэрхийлсэн юм.

Мөн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай ажилласан 5 хорооны 11 иргэдэд дүүргийн ИТХ-ын Талархал мөнгөн шагналаар урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%