Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ахмад настны "Өдрийн үйлчилгээ" арга хэмжээг зохион байгууллаа.

2023-10-02

  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний ахмад настны эрхийг хангах, нийгмийн үйлчилгээг  авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сант сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос ахмад настанд үзүүлэх "ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
  • Энэхүү арга хэмжээг нээж сумын Улаан Загалмайн анхан шатны хорооны дарга Л.Аварга үг хэлэн УЗАШХорооны үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Наранцэцэг Ахмад настны тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. 
  • Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч Ж.Мөнхжаргал ахмадуудын даралтыг үзэн зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага материалаар хангаж ажиллалаа.
  • Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин эрүүл амьдрах уриалгыг хэрэгжүүлж дасгал хөдөлгөөнийг нийтээрээ хийн Ахмадын хорооны дарга Г.Энхмаа шинээр сурсан дасгалыг зааж бие эрхтэний хөшүүн байдлыг арилгах талаар зөвлөгөө өглөө.
  • Хөтөлбөрийн дагуу Караоке болон бүжгийн тэмцээнийг зохион байгуулан эхний 3 байрыг шалгаруулан Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
  • Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад өдрийн цайгаар үйлчилж, зохион байгуулсан арга хэмжээний үр дүнг тооцож сэтгэл ханамжийн  судалгааг ахмад настнуудаасаа авч, нэгэн өдрийг дурсамж дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүллээ.
  • Ахмад настан азай буурлууддаа эрүүл энх, саруул сайхныг хүсэж, урт насалж удаан жаргахыг ерөөе. 

САНТ СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%