Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10:35 цагт 76.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар:
1. 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
2. Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
3. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
4. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
5. Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
6. Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.