Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-04

Өнөөдөр /2023.10.04/ Хүүхдийг гэр бүлийн орчинд, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг мэдээллийг эцэг эхчүүдэд олгох, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, дулаан уур амьсгал бий болгох, харилцан ойлголцох, гэр бүлийг чадваржуулах зорилгоор 9-16, 21, 22 дугаар хороодын 300 гаруй эцэг, эхчүүдэд “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад “Аз жаргалтай гэр бүлийн энгийн зарчмууд” сэдвээр Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, “Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга” сэдвээр Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын арга зүйн төвийн Хүүхэд хамгааллын арга зүйн төвийн багийн ахлагч Ч.Мөнгөнтуяа, мэргэжилтэн Г.Цолмон нар тус тус сургалт, лекц орж, гэр бүл, хүүхдийн хүмүүжилд гаргадаг нийтлэг алдаа, түүнээс хэрхэн сэргийлж, засах, гэр бүлийн халуун уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх зэрэг чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Мөн сургалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.Идэрцагаан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч З.Бямбажав, Р.Ганболд, Д.Уянга, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Амаржаргал, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Энхтөгс, 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн, 22 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмаа нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%