Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд сумдад ажиллаж байна.
Сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сумдад ажиллах төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын БЗХЭЗХ-ийн дарга Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Мөнххайрхан суманд ажиллалаа.
Энэ үеэр сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг шинжлэх, үнэлэх, журмын дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.