Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨНӨӨДӨР ХОВД АЙМАГТ АХМАД БАГШ НАРЫН IV ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2023-09-29

Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачилгыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга, туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх, ахмад дунд залуу үеийн багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын дор энэ удаагийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга В.Сайнбаяр, Ахмад багш нарын “Эрдмийн гэрэл” холбооны тэргүүн Д.Нарандорж болон 200 гаруй ахмад багш нар оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт цахимаар ахмад багш нарт мэндчилгээ дэвшүүлэв.
Зөвлөгөөний үеэр Аймгийн Засаг дарга Э.Болормаа “Боловсролын шинэ сэргэлт Ховд аймагт”-т илтгэл, мэдээллийг танилцууллаа.
Ахмад багш нарын “Эрдмийн гэрэл” холбооны тэргүүн Д.Нарандорж зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн төслийг энэ үеэр танилцуулж, цаашид хэрэгжүүлэн ажиллахаар болов.
Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт аймгийн ИТХ, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав.
Мөн цаашид ахмад багш нарын зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын ивээл дор 4 жилд 1 удаа зохион байгуулахаар тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%