Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮД ЗАРИМ АЙЛ ӨРХҮҮДЭЭР ЭРГҮҮЛ ХИЙЛЭЭ

2023-10-03

“Хамтарсан багийн гишүүдийг идэвхижүүлэх” сургалт, хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Ингэснээр хамтарсан багийн гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхээс гадна нэгдсэн зорилго, төлөвлөгөөг тодорхойлж чадсанаар хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Төрийн үйлчилгээний анхан шат болох багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нар оролцож санал хүсэлтээ тусгуулсан нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа.
Мөн Жаргалант сумын 12 баг тус бүрээр хамтарсан багийн гишүүд 2023 оны 09 дүгээр сарын 01-25-ны өдрийн хооронд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй өрхүүдээр эргүүл, гэрээр айлчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд гэр бүлийн гишүүдтэй ярилцлагын тэмдэглэл хөтөлж:
-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
-Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг хийлээ.
Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн 20 өрхийн 130 ( 61 эмэгтэй, 69 эрэгтэй) иргэн хамрагдсан бөгөөд байнгын хяналт тавих 9 өрхийг тодорхойлж эрүүл мэндийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр хамтарсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%