Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2023-10-05

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны ээлжит долоодугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын мэдээллийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Навчаа, дүүргийн 2023 оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар дүүргийн Татварын хэлтсийн дарга Н.Туул, Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээний талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар тус тус танилцуулж, танилцуулсан асуудлуудын хүрээнд хариуцсан хурлын хороодыг хуралдуулахаар шийдвэрлэв.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%