Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДАВ

2023-10-05

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2023.10.05/ боллоо. Тус хуралд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлүүд 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлын талаар тайлагналаа.

Тус зөвлөл нь 2023 онд 7 бүлэг 41 заалт бүхий ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 9 дүгээр сарын байдлаар гүйцэтгэл дутуу ажлуудыг эрчимжүүлэх чиглэлийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Насанбат үүрэг өглөө.

Мөн “Хөрөнгө гаргах тухай”, “Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тус тус хэлэлцэж, салбар зөвлөлийн гишүүд цаг үеийн мэдээлэл, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар санал мэдээлэл солилцлоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%