Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮЕРИЙН АЮУЛЫН ЭРСДЛИЙГ НАРИЙВЧЛАН ГАРГАХ СУДАЛГАА ХИЙГДЭНЭ

2023-10-05

Азийн хөгжлийн банк нь гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн хүрээнд Монгол улсын хууль эрх зүй, бодлого, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх нь” Мэдлэгийг дэмжих, техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа.  

          Төслийг хэрэгжүүлэгчээр ОБЕГ, гүйцэтгэгчээр Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар ажиллаж байгаа бөгөөд ICEM, Энэтхэгийн PWC, болон Энвайрон ХХК зэрэг компаниуд төслийг хэрэгжүүлэхэд ОБЕГ, ГЭУГ-д техникийн туслалцаа үзүүлж байгаа юм.

          Төслийн хүрээнд Монгол Улсын хот суурин газарт үерийн аюулын зураглалыг дрон дээр суурилсан өндөр нарийвчлалтай загварчлан боловсруулдаг LiDAR технологийн туршилтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүн нь хотын ус зайлуулах дэд бүтцийн төлөвлөлт, үерийн эрсдлийн менежментийг сайжруулах ба хот байгуулалтыг эрсдэлийн мэдээлэл ашиглан илүү сайн төлөвлөх боломжтой болох юм. Уг туршилтын төслийг Дархан суманд хэрэгжүүлэхээр болжээ.

          Төслийн баг нь 2023 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Дархан хотод ирж ажиллах бөгөөд  төслийн туршилтын үйл ажиллагааг Дархан хотын оролцогч талуудад танилцуулах; LiDAR дрон системийн талаар үндэсний болон орон нутгийн оролцогч талуудад сургалт зохион байгуулах; сонгогдсон газруудад дронд сууриласан LiDAR системийг турших, хэмжилт хийх судалгааны төлөвлөгөөг хэлэлцэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%