2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх, төрийн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг сурталчлах зорилготой "Мэдлэг нэмэх мэдээлэл" нээлттэй хаалганы өдөр амжилттай зохион байгуулав. Тус өдөрлөгөөр албан байгууллагууд үйл ажиллагааныхаа тайлан мэдээлэл хийж, төрийн албан хаагчид болон иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, иргэдийг мэдлэг мэдээллээр хангасан, идэвх оролцоог нэмэгдүүлсэн бүтээлч нэг өдөр болон өнгөрлөө. Аха тэмцээнд Оргил хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багш Ц.Ганболд танин мэдэхүй, хуулийн мэдлэгээрээ хошуучлан нэгдүгээр байр эзэлсэн бол Татварын улсын байцаагч П.Өнөрбилэг хоёрдугаар байр, ТНС төслийн орон нутгийн зохицуулагч М.Отгонбаатар гуравдугаар байр эзэллээ. Мөн тус нээлттэй хаалганы өдөр иргэд талх нарийн боорцог, оёдол, суран эдлэл, орон нутагт тарьж ургуулсан жимс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргалаа.