Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ААС “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-10

Өнөөдөр /2023.10.10/ Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Нийгмийн салбарын зарим байгууллагуудтай хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай.

Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээний хөтөлбөрийн дагуу аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  газраас үйл ажиллагааны талаарх тайлан мэдээлэл тавьж, төлөөлөгчдөд танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд түргэн шуурхай хүргэхийг зорьж буй тус хамт олон 3 хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв, Ахмадын “Цагаан-Ууламралтын газар гэсэн 2 харьяа байгууллага, нийт 73 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь:

*      Нийгмийн халамжийн сангаас тодорхой хөнгөлөлт эдэлж байгаа боловч ахмадын амралтын үйл ажиллагаа хэвийн явуулахад зардал нь хангалтгүй

*      Ахмадын амралтын газарт ажиллаж байгаа 3 ажилтны цалингийн сан хүрдэггүй, өр үүсдэг

*      Хоол хүнсний материалын үнийн өсөлттэй холбоотой батлагдсан төсөв нь хүрэлцдэггүй

*      Хөдөлмөр эрхлэлт нийгмийн халамжийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэхэд автомашины хэрэгцээ шаардлага тулгардаг

*       Цахим үйлчилгээтэй холбоотойгоор тоног төхөөрөмжийн хоцрогдол үүссэн

*      ХБИНСТ, ахмадын Цагаан-Уул амралтын газар нь цэвэр, бохир усны төвийн шугамтай холбогдсон боловч хэрэглээний халуун усгүй, халаалт муу, сумдад ажиллах хүний нөөц дутагдалтай

*      Авто машины грашын урсгал засварын ажлыг шийдвэрлэх

*      Ажлын байрны агааржуулалт муу, байнгын ус алдалт нь тог цахилгааны доголдол үүсгэж байгаа талаар танилцууллаа.

Цаашид орон нутгийн төсөвт нийгмийн халамжийн сангийн хяналтын зардал тусгах шаардлагатай байгааг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%