Нутгийн өөрөө удирдах байгууллагууд буюу сумдын ИТХ~ын байгууллагууд харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг ярилцаж, санаа оноогоо нэгтгэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмын хэрэгжилт, өөрийн сумынхаа сайн туршлагыг бусад сумдтай хуваалцах төлөөлөгчдөө чадавхжуулах сургалт Сагсай суманд болж байна.
Алтай, Буянт, Улаанхус, Сагсай, Цэнгэл сумдын ИТХ~ын Төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд оролцож байна.
Аймгийн ИТХ~ын ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа ба аймгийн ИТХ-ын Хяналт шигжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Баршагүл, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан, Хууль эрх зүйн мэргэжилтэн С.Ансаган нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмын хэрэгжилт, авлига ашиг сонирхлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, соён гэгээрүүлэх ажлын хүртээмж, чанарыг сайжруулах замаар авлигын эсрэг мэдлэг, хандлагыг төлөвшүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд тодорхой сэдвүүдээр илтгэл тавина.