Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023-10-10

Манай аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээний хүрээнд тус төвийн үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцлаа.

Энэхүү төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгуулсан. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдсэн. Орон нутагт 30 гаруй ажлын байр шинээр бий болсон байна.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв"-ийн хамт олон 12-р сарын 03-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах өдрийг угтсан “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ ХОВД” хоёр сарын аяныг санаачлан төрийн болон төрийн бус, Олон улсын байгууллагуудыг уриалан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд:

-Хамтдаа Аялъя хүүхдийн өдөрлөг

-Хөдөлмөрт зуучлах өдөрлөг

-Жаргалант сумын ЕБС-ийн удирдлага, багш нар, СӨУЗ-ийн хүүхдүүдэд төвийн үйл ажиллагаагаа танилцуулах

-Гар зураг, гэрэл зургийн үзэсгэлэн

-ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт, бүтээлийн үзэсгэлэн болон бусад олон арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Цаашид шинээр байгуулагдсан энэ төвийнхөө үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран иргэд олон нийтэд танилцуулах “Нээлттэй хаалганы” өдрийг 10 сарын 19-ны өдөр зохион байгуулах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%