✅Дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 800 гаруй албан хаагчид гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдаж байна.
✅Бэлэн байдлын үзлэгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга хурандаа Э.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч Б.Балжинням, ГШУХ-ийн Дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт, албад хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Гансүх, ГШУХ-ийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батмөнх, ГШУХ-ийн Мал амьтны халдварт өвчин, байгаль экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ц.Гантулга, ГШУХ-ийн Хими биологи, цацраг, тэсэрч дэлбэрэх бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Батбаатар, ГШУХ-ийн Мэдээлэл аюулгүй байдал компьютер программ хангамж хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Одгарав нар бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.