Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн 17 суманд Насан туршийн боловсролын төвд 30 багш, ажилтан ажиллаж байна.

2023-10-11

Иргэн бүр насан туршийн суралцахуйн үйлчилгээнд хамрагдах тэгш боломжийг бүрдүүлэн, сургалт үйл ажиллагаанд түншлэлийг хөгжүүлж, насан туршийн суралцахуйн үзэл баримтлал, суурь тогтолцоог шинэчлэх зорилготой Ховд аймгийн Жаргалант сумын Насан туршийн боловсролын төв нь дүйцсэн хөтөлбөр, иргэдийн сургалт, бичиг үсгийн сургалт гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хичээлийн жилд Насан туршийн боловсролын төвд 60 хүүхэд суралцаж байна. Мөн Насанд хүрэгчдэд танхимын болон, эчнээ сургалтаар бичиг үсэгт тайлагдах, бичиг үсгийн чадвараа дээшлүүлэх сургалтыг явуулж байна.
Тус төв нь ЕБ-ын 1-р сургуулийн номын сангийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн гэсэн хичээлийн байр, анги танхимгүй тул олон хүндрэл тулгардаг байна. Тиймээс насан туршийн боловсролын төвд үйл ажиллагаагаа явуулах байрны асуудал шийдвэрлэж өгөхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%