2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ИТХ-ын ээлжит Арвандөрөвдүгээр хуралдаан Төлөөлөгчдийн 65 хувийн ирцтэй хуралдав. Тус хуралдаанаар:
1. ИТХ-ын дотоод журам шинэчлэн батлах тухай
2. "Манлай Төлөөлөгч", "Тэргүүний багийн ИНХ" шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай
3. Тогтоол шийдвэрийн биелэлт хэлэлцэх тухай (ИТХ-ын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээ тогтоох, зээлийн хороо, хяналтын зөвлөл байгуулах тухай 12/06 тоот тогтоол, Төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах тухай 12/04 тоот тогтоол)
4. Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл (2023-2024 оны Өвөлжилтийн бэлтгэл байдал, 2023 оны хаваржилт, малын хоргодол, хандив тусламжын мэдээлэл)
5. "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө батлах тухай"
6. Шаманисик ХХК-ны "Борт" "Хүрэлдэй" Ан агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх тухай гэсэн 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.