Найрамдлаар овоглосон Дархан хотын маань түүхт 62 жилийн ой өнөөдөр /2023.10.17/ тохиож байна. Дарханчуудын хувьд хамгийн бахархалт энэхүү өдөр сумын ИТХ-ын Төлөөлөгчид ерөнхий боловсролын болон мэргэжил сургалтын коллежуудын оюутнуудад Дархан хотын түүхэн хөгжил болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус хичээл хамрагдсан сурагчид, оюутан залуус уг сэдвийн хүрээнд сонирхож буй асуултууддаа хариулт авч, хотын баярыг шинэ соргог мэдээллээр эхлүүлсэндээ талархаж буйгаа илэрхийлж байлаа.