Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА.

2023-10-19

Хурал 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 10:00 цагт аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд эхлэн, хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
1. 2024 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай
2. Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох, Газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлэх тухай
3. Дугант, Их мянган, Ойгон нуурыг улсын тусгай хамгаалалтад авах тухай санал
4. Ажлын хэсгийн шийдвэрийг танилцуулах тухай
Зөвлөлийн хурлаар хэлэлцэж буй 1-3 дугаар асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн Д.Жавзандулам танилцуулж байгаа бол 4 дэх асуудлын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар танилцуулан хэлэлцүүлэх юм.
Хурлын ирц 71,4 хувь.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%