Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа. Хурлаар тус сум дахь гэмт хэргийн гаралт, түүнийг бууруулах арга замыг хэлэлцэж, мөн камержуулалтын үйл явцтай танилцаж, одоогийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, цаашид нэмэгдүүлэх, сайжруулах талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаа.