Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өнөөдөр /2023.10.24/ аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Жаргалант Дарханы төлөө” ТББ-тай хамтран Хамтарсан багийн гишүүдэд урьдчилан сэргийлэх болон хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн нэгдсэн сан, хувийн хэргийн бүрдүүлэлтийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.