Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэг дүгээр зорилтын 1.4 дэх хэсэг, Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн аймгийн гэмт хэргийн криминологийн судалгааны дагуу тогтогдож буй тус сумын гэмт хэрэг, зөрчлийн шалтган нөхцөлийг арилгах, иргэд болон төрийн албан хаагч нарын хуулийн мэдлэгийг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дараах сэдвүүдээр илтгэл тавигдлаа.
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн, хуулийн тэгээд, хууль сахиулах байгууллагуудын хуулиар хүлээсэн үүрэг талаар, Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Еркегүл
- Хүүхдийн хүмүүжил, хамгаалалд олон нийт, эцэг эхийн оролцоо болон “Шалгая хяная” улсын хэмжээний аяны талаар мэдээлэлийг, Аймгийн ГБХЗХГ-ын дарга Х.Бауыржан, мэргэжилтэн А.Гарыш
- Өлгий сумын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар, Аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ш.Ержан
- Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, дэлгэцийн хамааралаас урьдчилан сэргийлэх талаар, ЭМГ-ын Сэтгэцийн эрүүл мэнд, осол гэмтлийн тандалт хариуцсан мэргэжилтэн К.Жандаулет
- Архи тамхи, хорт зуршлаас сэргийлэх талаар, ЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Арай
- Орчны бохирдол, хог хаягдлын талаар, Өлгий сумын байгаль хамгаалагч Х.Сулушаш
- Мэдээллийн аюулгүй байдал болон төрийн нийтлэг системүүдийн талаар, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөлөө.