ИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дүгээр хуралдаанаар "Төсөвт байгууллагуудын түрээсийн гэрээ, түүний зарцуулалт үр дүнгийн тухай" нийтийн сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 4 дэх долоо хоногт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу нийтийн сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны 10 цагт Иргэний танхимд зохион байгууллаа. Сонсголыг ИТХ-ын Төлөөлөгч Г.Нямбалдан даргалж, Засаг даргын орлогч Ц.Мягмардорж, Санхүүгийн албаны дарга М.Мөнхбаатар, ЕБС-ийн захирал Б.Чанцалдулам, Соёлын төвийн дарга Т.Сарангоо, Нягтлан бодогч Ц.Чулуунтогоо нар дуудагдан оролцлоо. Сонсголд оролцогчоор ИТХ-ын дарга Д.Чинзориг, Засаг дарга Д.Бямбатогтох, ИТХ-ын төлөөлөгч С.Энхээ, Ц.Баянмөнх, Б.Энхсайхан, Нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат нар оролцсон. Ажиглагчаар 8 иргэн бүртгүүлж, ирсэн. Сонсгол даргалагчийн зүгээс Нийтийн сонсголын тухай хууль, журамд заасан сонсголын үеэр дагаж мөрдөх дэгийг танилцуулж сонсголыг эхлэв.
Дуудагдагчид түрээсийн талаарх мэдээллүүдээ танилцуулж, оролцогчдийн асуултад нэмэлт мэдээлэл, тодруулгыг өглөө.
Нийтийн сонсголоос гарсан дүгнэлт:
-Түрээслэгчидтэй уулзаж гэрээг тухай бүр нь шинэчилж байх
- Заалны талонд төрийн сангийн тамгыг дарж, баталгаажуулж хувь хүний дансаар дамжуулахгүй тооцоо хийдэг болох
- Түрээс удаа дараа төлөхгүй байгаа тохиолдолд байрыг чөлөөлж дараагийн хүнд шилжүүлж байх гэсэн заалтыг гэрээнд тусгах
-Түрээсийн байрны эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг түрээслэгч хариуцаж, засвар үйлчилгээг хийх гэсэн заалт нэмэх
-Заалны орлогоос үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, камержуулалтыг хийх