Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-29

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэрлэх Ёслолын ордонтой хамтран “Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн өдөр”-ийг тохиолдуулан төрийн байгууллагын зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн харьяа төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл 5 хос, 1-24 дүгээр хороодын иргэдийн төлөөлөл 5 хос, нийт 10 хос оролцож, “Гэрлэлтийн гэрчилгээ”-гээ гардан авлаа.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, Хурлын Ажлын албаны дарга М.Туяа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Гэрлэх ёслолын ордны дарга М.Уянга нар оролцож Гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авч буй 10 хосынхоо цаашдын амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%