2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Авлигаас ангид гэр бүл, хамт олон арга хэмжээг сумын ИТХурал, ЗДТГазар хамтран сумын Соёлын төвд зохион байгуулж энэхүү арга хэмжээнд 80 гаруй иргэд, төрийн албан хаагчид, сургуулийн сурагчид хамрагдлаа.
Тэмцээнийг удирдамж чиглэлийн дагуу шүүгч нар 1-5 оноог өгч онооны нийлбэр дүн , удирдамж чиглэлийг хамгийн сайн хангасан багуудыг шалгаруулан тэргүүн байр эзэлсэн багт Өргөмжлөл 200,000 мянган төгрөг, шилжин явах цом, дэд байр эзэлсэн багт Өргөмжлөл, 150,000 төгрөг, гутгаар байр эзэлсэн багт Өргөмжлөл, 100,000 мянган төгрөг нийт 450,000 төгрөгийг сумын ЗДТГазар, тухайн арга хэмжээнд сэтгэл зүрхээ гарган идэвхтэй оролцсон иргэн, сургуулийн сурагчдад гарын бэлэг өгч урамшууллаа, энэхүү зардалд 132,5 мянган төгрөгийг сумын ИТХ-ын даргын нөөц хөрөнгөөс гаргаж зарцууллаа.