Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2023-10-30

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 10 дугаар сард 1 удаа хуралдаж 9 тогтоол баталлаа. Үүнд:

            1.Сэлэнгэ аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд 8 зорилтын хүрээнд нийт 192 арга хэмжээтэйгээр баталлаа.

            2.Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.

            3.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Шаамар сумын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

            4.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Цагааннуур сумын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

            5.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Баруунбүрэн сумын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

            6.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Мандал сумын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

            7.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд Сүхбаатар суманд шашны үйл ажиллагаа явуулж байгаа “Төгс баясгалант номын хүрд” хийдийн үйл ажиллагаа явуулах хугацааг 3 жилээр сунган тогтоолоо.

            8.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд Мандал суманд шашны үйл ажиллагаа явуулж байгаа “Хожмын үеийн гэгээнтнүүдийн Зүүнхараа цуглаан” сүмийн үйл ажиллагаа явуулах хугацааг 3 жилээр сунган тогтоолоо.

            9.Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Гацуурт ХХК болон тус компанийн хамаарал бүхий бусад аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшилт, ашиглалтын байдалтай танилцаж, санал дүгнэлт гарган аймгийн ИТХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%