2023 оны 11 сарын 02-ны өдөр “Хамтарсан баг-олон нийтийн оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулсан юм. Уг уулзалтад ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг даргын орлогч Б.Балжинням, 5-р хорооны Засаг дарга Б.Мөнх-Учрал нар оролцлоо.
Уулзалтын үеэр 5-р хорооны засаг дарга Б.Мөнх-Учрал Хамтарсан багийн товч танилцуулга, хамтарсан багийн үйл ажиллагааны товч тайлан, дүүргийн Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Гантуяа Дүүргийн Гэр бүл цуцлалт, шалтгаан нөхцөл, гэр бүл цуцлагдсанаас үүсэх үр дагавар, Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх товч танилцуулга, Цагдаагийн хэлтсийн мэргэжилтэн, Ахлах Дэслэгч Ц.Цолмонгэрэл Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл, ГБХЗХХ-ийн Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Хонгорзул Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.