Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Ирээдүйн Хонгор сум” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.
Тус уралдаанд 125 гар зургийн бүтээл ирснээс
· 1-р байранд 14 дүгээр сургуулийн 5-А ангийн сурагч Б.Энххүслэн
· 2-р байранд 14 дүгээр сургуулийн 5-Б ангийн сурагч Д.Амин-Эрдэнэ
· 3-р байранд 14 дүгээр сургуулийн 3-А ангийн сурагч Т.Аружан
· Тусгай байранд 11 дүгээр сургуулийн 5-А ангийн сурагч Б.Ариунбат нарын бүтээл тус тус шалгарлаа.
Оролцсон нийт сурагчдадаа эрдэм номын өндөр амжилт хүсэн ерөөе.