Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойд зориулсан “Монгол дугаар зуун” дэлхийн монгол туургатны яруу найргийн анхдугаар их наадамд Монгол туургатны утга зохиол, Өв соёлын “Дорнын гэгээн аялгуу” нэгдсэн холбооны Дундад улсын Шинжаан, Дээд Монгол, Өвөрмонгол, ОХУ-ын Халимаг, Буриад улсын нийт 40 гаруй яруу найрагчид оролцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “МОНГОЛ ДУГААР ЗУУН” Монгол хэл бичиг соёлтон түмний яруу найргийн их наадмын 3, 4 дүгээр үз шатны шалгаруулалт 2023 оны 11-р сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа. Яруу найргийн их наадмыг ИТХ-ын дарга Т.Отгонболд нээж үг хэллээ. Соёлын ордны дарга Г.Даваасүрэн, Дорнын гэгээ аялгуу ТББ-ын тэргүүлэгч П.Гэрэлт-Од, Халимаг улсын ерөнхийлөгч Патин Канкаевч Эрдэнэ, Буриадын зохиолчдын холбооны дарга Сергей Доржиев, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Алтан Өд шагналт зохиолч Жаргалсайхан нар хүрэлцэн ирлээ.
Яруу найргийн их наадмын 3 дугаар шатанд 29 яруу найрагч нар өөрийн шүлэг найргийг сонордуулсан бол 4 дүгээр шатанд 9 яруу найрагч нар Багануур, Бурхан Халдун, Хэрлэн, Миний нутаг, Төрсөн өссөн нутаг сэдвээр шүлэг зохион үгийн цэц, оюуны цараагаараа өрсөлдсөн юм.
Энэхүү наадмыг зохион байгуулахад хамтран ажилласан МУ-ын Соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газар, Дүүргийн ИТХ, Дүүргийн ЗДТГ, Багануур Сувилал, Дүүргийн Тохижилт ААТҮГ, Дүүргийн Соёлын ордон, БНД-ийн зохиолчдын Д.Нацагдорж холбоо, Дэлхийн монгол туургатны зохиолын академи,Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ, Хэнтий аймгийн Хэрлэнгийн цэнхэр алс ТББ, Сүүн бэх утга зохиолын нэгдэл, Сүү амтагдсан шүлгийн мөрүүд ТББ, Хийморь бренд ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын нийт хамт олондоо талархлаа.