2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ИТХ-ын бодлогын хороодын дарга нар, Төсөв санхүү, эдийн засаг, өмчийн бодлогын хорооны гишүүд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хорооны гишүүд хуралдаж сумын 2023 оны Хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг чиглэл тус бүрээр 5 бодлогын хороодоор хэлэлцүүлж, төрийн байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, тус суманд Байгалийн нөөц ашигласны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр төлөвлөж 2023 оны 11 дүгээр сарын 06-11 өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.