✅ Сонгогчдын Боловсрол Төв нь БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран “Оролцоно, төлөөлнө” өдөрлөгийг "Амлалтаар нэгдье" уриа дор 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Багануур дүүргийн ЗДТГ-ын 219 тоот Хурлын танхимд зохион байгуулагдлаа.
✅ Оролцогчид шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл авч, “Мэдье, Сонсъё, Амлая” нээлттэй хэлэлцүүлэгт оролцон, “Her story” түүхийг хуваалцах, “Оролцоно төлөөлнө” хөгжөөнт тоглоом тоглох, сонирхолтой сонжоо бөглөх, "Хариуцлагатай сонгогч” цахим амлалтын аянд нэгдэх "Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих" аянд нэгдэх болон явуулын номын сангаар үйлчлүүллээ.
Мөн идэвх, оролцоогоо үнэлүүлж, урамшууллын бэлэг авсан зэрэг үйл ажиллагааг явууллаа. Өдөрлөгт 100 гаруй залуучууд оролцлоо.