Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙТИЙН СОНСГОЛ БОЛЛОО

2023-11-08

2023 оны аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төсвийн гүйцэтгэл төлөвлөлтийн талаар Нийтийн сонсгол зохион байгуулж байна.
Энэ удаагийн сонсголоор 2022 оны төсвийн гүйцэтгэл үр дүн, 2023 оны ОНХС-ийн хэрэгжилт, 2024 оны төлөвлөлт эрэмбэлэлт сэдвээр зохион байгуулагдлаа.
Нийтийн сонсголын журмын дагуу тус сонсголыг зохион байгуулж, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Д.Жаргалсайхан удирдан явууллаа.
Нээж аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат үг хэлэхдээ иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр уламжлал болгон төсвийн мэдээллийг ил тод байлгах зорилгоор иргэдийн дунд хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулж цаашид иргэдээс болон иргэний нийгмийн байгууллагуудаас гарсан саналуудын дагуу төлөвлөн ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
Нийтийн сонсголд урилгаар иргэний нийгмийн байгууллагууд, баг хороодын иргэд, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт 50 орчим төлөөллүүд хамрагдлаа.
Сонсголын сэдвийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэс төсвийн зарцуулалтын тухайн онуудын мэдээлэл хүргэж мөн аймгийн Аудитын газраас санхүүгийн тайлангийн дүгнэлтийг оролцогчдод танилцууллаа.
Тодорхой саналуудыг сонсголд оролцогчид гарган цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөлтөнд тусган ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%