Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төрийн аудитын газартай хамтран зохион байгуулж буй “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах” сарын аян, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлт, Байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3 дугаар зорилтын 4 дэх арга хэмжээнд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд төрийн байгууллагуудын шилэн дансны мэдээллийн ил тод байдал, ашиглалтад хяналт - шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Ажлын хэсгийн ахлагчид: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Ганхуяг
Гишүүдэд: Төсөв санхүү, эдийн засаг, өмчийн харилцааны бодлогын хорооны дарга С. Баасансүрэн
Хорооны гишүүд Ө. Баянзул
Б. Бат-Эрдэнэ
Г. Түвшинжаргал
Т. Нямбаяр
Нарийн бичгийн даргад:
Хурлын ажлын албаны мэргэжилтэн Э. Ичинхорлоо нар ажиллалаа.