Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх уулзалт, сургалтыг ИТХ-ын ажлын алба, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран 2023 оны 11 сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Сонгуулийн Ерөнхий хорооны Сонгуулийн хорооны ажлын албаны ахлах референт Т.Гүенбаатар, мэргэжилтэн Г.Ариунболд нар удирдан, 2 удаа зохион байгуулав. Эхний удаад аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн албан хаагчид хамрагдсан бол дараагийн удаад Улс төрийн намуудын гишүүд, дэмжигчдийн төлөөллүүд хамрагдсан юм.