Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2023-10-20

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит бус 7 дугаар Хурал аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдаж байна.
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит бус 7 дугаар Хурлаар:-
1.Аймгийн ИТХ-ын 2018.07.04-ний өдрийн 07 дугаар “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг шинэчлэх тухай
2.Аймгийн ИТХ-с баталсан тогтоолуудыг холбогдох хууль тогтоомжууд нийцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, шинэчлэх эсэх тухай, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, зарим тогтоолуудыг хүчингүй болгох тухай
3.Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар орон нутагт авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээлэл
4.Хөрөнгө шийдвэрлэх тухай
5.Төв-АЗЗА ТӨХК-ны үйл ажиллагааны мэдээлэл
6.“Төв-Чандмань ДЭХГ” ОНӨҮГ-ын үйл ажиллагааны мэдээлэл
7.Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сум, орон нутгийн хамгаалалтад авч дурсгалын жагсаалтыг баталж, хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох тухай
8.Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай
9.Аймгийн ИТХ-с баталсан зарим тогтоолуудыг хүчингүй болгох тухай
10.Чанар, бүтээмж-Төв хөгжил дэд хөтөлбөр батлах тухай
11.Аймгийн ИТХ-с сумдад ажилласан тухай мэдээлэл
12.Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%