Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Пунцагийн Дигаа гуайд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хүндэтгэл үзүүлж гарын бэлэг “ХҮНДЭТГЭЛ”-ийг гардуулан өглөө.

2023-10-29

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан 100-аас дээш насыг насалж буй настан буурлууддаа аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд Баянцогт сумын иргэн өдгөө 100 насыг насалж буй Пунцагийн Дигаа гуайд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хүндэтгэл үзүүлж гарын бэлэг “ХҮНДЭТГЭЛ”-ийг гардуулан өглөө.
Баянцогт сумын иргэн П. Дигаа нь мал аж ахуйн салбарт болон сумын тэжээлийн үйлдвэрт ажиллахын зэрэгцээ 11 хүүхэд төрүүлж өсгөн бүхий л насаараа ажил хөдөлмөрийн төлөө зүтгэж ирсэн ачтай буурал бөгөөд өдгөө үр хүүхэд, ач зээгээ тойруулан аж төрж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%