Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 7 ДУГААР ХУРАЛДААН ЭРДЭНЭ СУМАНД ХУРАЛДЛАА

2023-11-02

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн хүсэлтийн дагуу 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд анх удаа орон нутагт хуралдаж байна.
Хуралдаан 58.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Үүнд:-
1.Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сум, орон нутгийн хамгаалалтад авч дурсгалын жагсаалтыг баталж, хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох тухай
2.Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар орон нутагт авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээлэл
3.Тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан зарим тогтоолуудыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчилэх тухай болон зарим тогтоолуудыг хүчингүй болгох тухай
5.Хөрөнгө шийдвэрлэх тухай
6. “Чанар-Бүтээмж -Төв хөгжил хөтөлбөр” батлах тухай
7. Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай
8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумдад ажилласан мэдээллийн тухай
9.Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%