Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрүүл мэндийн төв нээлтээ хийлээ.

2023-11-13

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 15 ортой 2 давхар эмнэлгийн барилгын ажил 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 11-нд ийнхүү нээлтийн үйл ажиллагаа хийлээ. Уг ажлыг "Дуутын нуруу" ХХК хийж гүйцэтгэсэн ба нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд С.Чинзориг, Д.Тогтохдорж, Г.Ганболд нар болон сумын ИТХ-ын дарга З.Уртнасан, сумын Засаг дарга Х.Энхтайван нар оролцож нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ. Гучин-Ус сумын 15 ортой эмнэлэг ашиглалтад орсноор сумын нийт 2000 гаруй хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ  авах боломж нээгдэж байгаа, төдийгүй сум дундын эмнэлгийн анхан шатны үйлчилгээ авахад хялбар болж байна. ЭМТ-ийн ажлын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%